АРХАНГАЙ: Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 97.9 хувь нь боловсролтой иргэд байна
9 дугаар сарын 1-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 431 ажилгүй хүн байна. Хөдөлмөрийн насны 10.0 мянган хүн тутамд 68 ажилгүйчүүд ноогдож байгаа бөгөөд Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 97.9 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 36 нь дээд, 11 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 294 нь бүрэн болон бүрэн бус дунд, 81 нь бага боловсролтой хүмүүс байна.
8 дугаар сард ажилгүйчүүдийн бүртгэлд 431 хүн шинээр бүртгүүлж, 36 хүн ажил идэвхтэй хайхаа больсноос идэвхгүй болж 19 хүн ажилд зуучлуулан орсон байна.
Эхний 8 сарын байдлаар шинэ ажлын байранд 642 иргэн ажилд зуучлагдсанаас, төрийн байгууллагад 523 хөдөө аж ахуй салбарт 48, боловсролын салбарт 8, бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт ажилд орсон байна.
Өндөр-Улаан сум 93, Хайрхан сум 72, Жаргалант сум 69, Чулуут сум 69, Төвшрүүлэх , Тариат Цахир, Өгийнуур , Хангай , Хашаат, Батцэнгэл, Эрдэнэмандал, Хотонт сумд 1-59 ажлын байр бий болгожээ.
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Daily news2024-10-01 | 11:56:46