Daily news

АРХАНГАЙ: Зургаан сумын ЕБС-ийн багш, сурагчид хичээлд хэрэглэгдэх IPAD-тай боллоо

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Daily news

2025-01-17 | 11:29:56

 
Архангай аймаг боловсролын салбарт хийгдэх ажлын зорилгын хүрээнд энэ оны хамгийн эхний төсөл болох Япон улсын Чиба технологийн их сургууль, Япон улсын КDDI компанийн дэмжлэгтэйгээр Архангай аймгийн зургаан сумын ЕБС-д 300 ширхэг Ipad олгож эхэллээ. Алслагдсан бүс нутгийн сурагчдын боловсролыг дэмжих зорилгоор хэрэгжиж буй энэхүү төсөл нь дөрвөн жил үргэлжлэх бөгөөд энэ удаа Архангай аймгийн Цэнхэр, Хотонт, Булган, Ихтамир, Өлзийт, Эрдэнэбулган сумын 1-р сургуулиудад 300 ширхэг Ipad хуваарилагдаж байгаа юм байна.