АРХАНГАЙ: 2021 оны байдлаар аймгийн хэмжээнд 57 гол горхи, булаг шанд, нуур цөөрөм ширгэжээ.
Аймгийн Байгаль Орчин аялал жуулчлалын газраас жил бүрийн усны тоо бүртгэлийн судалгааг гаргадаг.
Хамгийн сүүлийн байдлаар 2021 оны судалгаагаар аймгийн хэмжээнд 57 гол горхи, булаг шанд, нуур цөөрөм ширгэжээ. Тухайлбал Архангай аймгийн 19 суманд нийт 781 гол горхи байдгийн 21 нь ширгэсэн. 691 булаг шандын 25 нь, 205 нуур цөөрмөөс 11 нь ширгэсэн байна.
ЯАГААД?
Гол горхи, булаг, нуур цөөрөм ширгэх нь олон хүчин зүйлсээс шалтгаалдаг. Тодруулбал байгаль цаг уурын өөрчлөлт, хур тунадасны хэмжээ, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн ширгэсээр байна.
Хүний буруутай үйлд хогоо хаях, машрут зөрчих, хамгаалалтын бүсийн дэглэм зөрчих зэрэг асуудлууд ордог.
Гол, нуур цөөрмөөс 50 метрт онцгой хамгаалалтын бүс байдаг. 200 метрт энгийн хамгаалалтын бүс тогтоосон байдаг. Эдгээр бүсийг зөрчих нь усны урсацд шууд нөлөөлдөг. Цаашлаад ширгэхэд хүргэдэг байна.
ЭХ СУРВАЛЖ: Архангай аймгийн БОАЖГ
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Daily news2023-03-22 | 12:07:55