Урлаг Спорт

АРХАНГАЙ: Бие бялдрын түвшнийг тогтоох "Сорилын төв"-тэй боллоо

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Урлаг Спорт

2025-01-17 | 11:38:39

Цэцэрлэг хотноо тун удахгүй ашиглалтад орох гэж буй 1000 хүний суудалтай Спортын Ордонд хүн амын бие бялдрын түвшнийг тогтоох, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, эрүүл иргэнийг бий болгоход чиглэсэн "Сорилын төв" байгуулахаар тоног төхөөрөмжийн суурилуулалт, угсралт, арга зүйч нарыг сургалт мэдээллээр хангах ажил эхэлжээ.
Энэхүү төвийг байгуулснаар хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилын үр дүнд, заавал биелүүлэх норм, нормативыг насны ангиллаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үр дүнг тогтоох юм. Түүнчлэн хувь хүний амьдралын хэв маяг,бие бялдрын ерөнхий үзүүлэлтийг үндэслэн зөв зохистой хооллолт, шим тэжээлийн хэрэгцээ, идэвхтэй дасгал хөдөлгөөний зөвлөмж өгөх юм байна. Бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын сургалтыг хүүхэд, залуучуудыг чийрэгжүүлэх, бие бялдрын хөгжлийг хангах гол хэрэгсэл болгон хөгжүүлэх зорилготой ажээ.
ЭХ СУРВАЛЖ: Архангай аймгийн Биеийн тамир спортын газар