Архангай аймгаас 3026 иргэн хэлмэгдүүлэлтэд өртжээ
‘‘УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭХ ӨДӨР’’
Монгол Улсын Их Хурлын 1996 оны 33 дугаар тогтоолоор жил бүрийн 9 сарын 10-нд хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэдэг өдөр бөгөөд энэ жил 30 дахь өдрийг тэмдэглэн өнгөрүүлж банйа.
Монгол улсад 1937.09.10-нд их баривчилгаа эхэлж 31,000 гаруй хүн хэлмэгдэн хөнөөгдсөн байдаг. 2018 онд цагаатгалын хууль шинэчлэгдэж, зөвхөн эхнэр, нөхөр, үр хүүхдэд олгогдож байгаад 2022 оноос энэхүү хуулийн хугацаа дуусгавар болсон..
Архангай аймаг 3026 иргэн хэлмэгдүүлэлтэд өртсөн. 2019 оноос 2024 оныг хүртэл нийт 37 иргэний үр хүүхдүүдэд 900 гаруй сая төгрөгийн нөхөх олговрыг олгосон байна.
Мөн замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх машин, тээврийн хэрэгслүүд энэ өдөр 10.00-12.00 цагийн хооронд гэрлээ асаан хөдөлгөөнд оролцож, хэлмэгдэгсдэд хүндэтгэл үзүүлэх юм. Түүнчлэн 11.00 цагт Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдэд буяны ном хурах тул ард иргэд, ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсөд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхэд, ач зээ нарт гүн эмгэнэл илэрхийлье!
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Өдөр тутмын мэдээ2025-09-10 | 13:42:00