Өдөр тутмын мэдээ

Архангай: ЕБС, СӨБ-ЫН 1578 БАГШ, УДИРДАХ АЖИЛТНУУД СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Өдөр тутмын мэдээ

2025-08-28 | 17:10:05

Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Багшийн хөгжил хөтөлбөрийг үргэлжлүүлнэ” зорилтын хүрээнд аймгийн ЕБС, СӨБ-ын багш нарын мэргэжил, ур чадварыг сайжруулах сургалт судлагдахуун бүрээр зохион байгуулагдаж байна. 

Энэ хүрээнд ЕБС болон хүүхдийн цэцэрлэгийн багш нарын суралцахуйд суурилсан багшлах арга зүйг хөгжүүлж, хичээл төлөвлөлт, суралцахуйг дэмжих технологийн хэрэглээг нэмэгдүүлэх, мэргэжлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэ сарын 28, 29-ний өдрүүдэд ЕБС, СӨБ-ын нийт 1578 багш, удирдах ажилтнуудыг сургалтад хамруулж байна.