Архангай: Энэ сарын 10,13-нд нийт нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно
2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагаас 07 дугаар сарын 09-ний
өдрийн 20 цаг хүртэлх цаг агаарын 1 хоногийн урьдчилсан мэдээ
Архангай аймгийн нутгаар: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +16...+21 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.
Эрдэнэбулган сум орчмоор: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +9...+11 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.
2025 оны 07 дугаар сарын 10-наас 07 дугаар сарын 14-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 10,13-нд нийт нутгаар аадар бороо орно. Дуу цахилгаантай.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Нутгийн хойд хэсгээр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна.
МЭДЭЭ БИЧСЭН:
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХИЙН ИНЖЕНЕР: С.ОЮУНБАТ
УТАС: 95646401





Сэтгүүлч С.Пүрэвдулам
Өдөр тутмын мэдээ2025-07-09 | 10:48:00