Архангай: “Аюулгүй орчин – Аз жаргалтай хүүхэд” чуулган боллоо
Хүүхдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, практик дадлагажуулах, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Аюулгүй орчин – Аз жаргалтай хүүхэд” аймгийн хүүхдийн ээлжит бус чуулганыг Тамир зусланд зохион байгуулжээ.

Чуулганд 13 сумын 140 хүүхэд хамрагдаж, таван өртөөгөөр дамжуулан ахуйн болон зам тээврийн осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадварт суралцсан байна.

Энэ удаагийн чуулганд “Өв тээгч хүүхдүүд” тонж манлай, үндэсний шагайн харваа, үндэсний уран бичлэгийн сургалтын хүүхдүүд оролцож, өв соёлоо бусдадаа сурталчилж, хамтран суралцсан нь онцлог байлаа.
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Өдөр тутмын мэдээ2025-07-09 | 11:02:18