ПОЛЬШ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАВ


Мөн дээрх уулзалтын хүрээнд 2025 оны 7 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд төрийн албан хаагчдад зориулсан туршлага солилцох уулзалт, сургалтуудыг зохион байгуулсан байна. Уг арга хэмжээний хүрээнд төрийн захиргааны менежмент, багийн удирдлагын үр дүнтэй арга барил, орон нутгийн төсвийн зохион байгуулалт, соёлын байгууллагын менежмент, эрүүл мэндийн салбарын бүтэц, зохион байгуулалтын чиглэлүүдээр сургалт, хэлэлцүүлгүүд зохион байгуулагджээ.
Энэхүү уулзалт нь Монгол, Польшийн орон нутгийн түвшний хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрийн үйлчилгээний чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолж байна.
Польш улсын хөдөө аж ахуйн салбарын сайн туршлагаас дурдвал:
1. Байгаль, уур амьсгалын таатай нөхцөл
• Элбэг бороо, үржил шимтэй хөрс, дөрвөн улиралтай уур амьсгал нь төрөл бүрийн ургамал, таримал ургуулахад тохиромжтой
• Ялангуяа үр тариа (улаан буудай, арвай), төмс, жимс жимсгэнэ ихээр тариалдаг.
2. Мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл өндөр хөгжилтэй
• Үхэр, гахай, тахиа гэх мэт мах, сүүний үйлдвэрлэл маш өндөр.
• Сүү, бяслаг, гахайн махны экспорт Европт өрсөлдөхүйц түвшинд хүрсэн.
3.Европын холбооны дэмжлэг
• Польш нь Европын холбооны ХАА-н дэмжлэг, татаас ихээр авдаг. Үүний үр дүнд фермерүүд техник, технологио шинэчилж чаддаг.
CAP (Common Agricultural Policy)-ийн хүрээнд орчин үеийн фермерийн хөтөлбөрүүд хэрэгждэг.
4. Орчин үеийн техник, технологийн хэрэглээ
• Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг өргөн ашиглаж, ажлын бүтээмж өндөр болсон.
• GPS, автоматжуулалт, нарийн хяналтын систем зэрэг “ухаалаг фермер” хандлагыг нэвтрүүлж байна.
5. Жижиг, дунд фермерүүдийг дэмжих бодлого
• Польшид жижиг болон гэр бүлийн фермүүд зонхилдог, төрөөс тэднийг тусгай бодлогоор дэмждэг.
• Орлого багатай фермерүүдэд зээл, сургалт, зах зээлийн дэмжлэг үзүүлдэг.
6. Органик болон байгальд ээлтэй үйлдвэрлэл
• Органик хүнс үйлдвэрлэх чиглэлд сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж байгаа.
• Байгаль хамгаалах, хөрсний доройтол, хорт бодисын хэрэглээг багасгах чиглэлээр экологийн стандартууд баримталдаг.
7. Экспортын боломж сайн
• Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар өндөр, Европын холбооны стандартад нийцдэг учраас гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай.
• Ялангуяа сүү, бяслаг, алим, гахайн мах Европ, Азийн орнуудад экспортлодог.
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Улс төр2025-07-09 | 11:27:45