Хог шатаавал 50 мянгаар торгоно
Айлууд хашаандаа хог шатаах нь элбэг байдаг. Агаарын бохирдолтой нийтээрээ тэмцэж байгаа энэ үед хог шатааж агаар бохирдуулбал Зөрчлийн тухай хуулиар аж ахуйн нэгжийг 500 мянган төгрөг, иргэнийг 50 мянган төгрөгөөр торгох юм. Мөн Хог хаягдлын тухай хуулийн 6.1.2-т хогийг ил задгай шатаахыг хориглосон байдаг.
Түүнчлэн хогоо зориулалтын цэгт хаядаггүй, орцондоо хаядаг,суваг шуудуунд хийж орхидог зэрэг зөрчлүүд байдаг. Хог хаягдлыг зориулалтын цэгээс өөр газарт хаясан бол иргэнийг 30.0 төгрөгөөр,хуулийн этгээдийг 300.0 төгрөгөөр торгохоор хуульчилсныг анхаарч, хуулиа мөрдөх нь зүйтэй юм.
Иймд иргэд та бүхэн хашаандаа хог шатаахгүй байж, хогийн цэгт нь хогоо ангилан хаяаарай!
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Өдөр тутмын мэдээ2025-07-24 | 16:41:00