Ингүүн.мн
Нийгэм

Архангай аймгийн Булган сумын малчин Б.Өлзийбаяр Дэлхийн шилдэг малчин боллоо

2026 оны 08 сарын 19 374
Архангай аймгийн Булган сумын малчин Б.Өлзийбаяр Дэлхийн шилдэг малчин боллоо

Тэрээр энэхүү шагналыг “Бэлчээрийг зөв зохистой ашигласан” гэдгээрээ гардан авсан юм.

Б.Өлзийбаяр нь Архангай аймгийн Булган сумын Тусгал багт амьдардаг залуу малчин юм. Дэлхийн 80 гаруй орныг хамарсан COP 17 хурлын үеэр энэхүү шагналаар шагнуулжээ. Тэрээр сүүлийн 5-6 жилд малын тоогоо нэг тоонд барьж байгаа аж. Тодруулбал хэт олон тооны мал өсгөхгүйгээр тодорхой тоонд өсгөж үржүүлэн түүхий эдийг нь эдийн засгийн эргэлтэд оруулдаг байна. Мөн жилийн дөрвөн улиралдаа бэлчээрээ сэлгэн аж төрдөг.

Тэр хэлэхдээ: “Хүүхэд байхад бог мал харагдахгүй байр хэмжээний өвс ургадаг байлаа. Одоо бол төө хэртэй ургахад сайн ургасан гэж ярьдаг болсон байна. Бэлчээр бол нүдний өмнө доройтож байгаа. Малын тоогоо барьж, өвөлжөө хаваржаагаа сэлгээд байх юм бол бэлчээрээ ядаж улам доройтуулахгүй юм болов уу гэж боддог.” гэсэн юм.

Онцлон дурдахад Булган сумын Тусгалт багт Монголдлл анхдагч “Малчин өрхийн анхдагч Холбоо” байгуулагджээ. Энэ холбоо нь малын түүхий эдээ хэрэглэгчдэд хүргэж, малын тоогоо тодорхой хэмжээгээр бууруулах гэрээгээр ажилладаг байна. Тоог бууруулах нь шууд л ихээр биш юм бага багаар үе шаттайгаар бууруулдаг аж.

Холбоотой мэдээ