Ингүүн.мн
Нийгэм

ХҮҮХДИЙГ ХАМГААЛАЛТАД АВЧ, ХАМТАРСАН БАГ ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

2026 оны 08 сарын 20 336
ХҮҮХДИЙГ ХАМГААЛАЛТАД АВЧ, ХАМТАРСАН БАГ ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

Архины хамааралтай байж болзошгүй хоёр иргэн бага насны хүүхдээ дагуулан явж буйд ард иргэд санаа зовниж, олон нийтийн фэйсбүүк группт нийтэлж байсан билээ. Тэгвэл үүнд ямар арга хэмжээ авч, юу болсон бол гэж анхаарч байгаа бүхэнд хариулт өгч байна.

Архины хамааралтай байж болзошгүй хоёр иргэн бага насны хүүхдээ дагуулан явж байгаа талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж, иргэдийн санаа зовнилыг төрүүлсэн. Тухайн мэдээлэлтэй холбоотойгоор ямар арга хэмжээ авч, нөхцөл байдал хэрхэн шийдвэрлэгдсэн талаар мэргэжлийн байгууллагаас тодрууллаа.

Хүүхэд хамгааллын хамтарсан баг нь мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрддэг бөгөөд тухайн гэр бүлийн бага насны хүүхдийг хүүхэд хамгааллын байгууллага хяналтдаа авч, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллажээ.

Одоогоор тэд харъяа амьдардаг газраа хүүхэд хамгааллын хамтарсан багийн хяналтад байгаа талаар мэдээллээ.

Харин хүүхэд болон гэр бүлийн бусад гишүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарах тул олон нийтэд мэдээлэх боломжгүйг хэлсэн юм.

Нийтлэсэн: Сэтгүүлч С.Пүрэвдулам

Холбоотой мэдээ