Ингүүн.мн
Нийгэм

Малчин өрх болоод тэр дундаа эмэгтэйчүүдийн дуу хоолой дэлхий нийтэд хүрч байна

2026 оны 08 сарын 19 258
Малчин өрх болоод тэр дундаа эмэгтэйчүүдийн дуу хоолой дэлхий нийтэд хүрч байна

Тэр Үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөл(NEYC Mongolia) -ийн зохион байгуулсан “Үндэсний байгаль орчны залуучуудын чуулган” 2026-д 21 аймгийн төлөөлөл залуучуудтай хамт оролцож, шилдэг таван оролцогчийн нэгээр шалгарчээ. Энэ нь түүнийг COP17-д оролцох эрхтэй болгосон юм.

Б.Загар бол Архангай аймгийн байгаль орчны газрын байгаль хамгаалагч, мөн залуу малчин юм. Тэр гэр бүлийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэрийн гол гэх газар мал маллан аж төрдөг нэгэн.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлын хүрээнд залуу малчин эмэгтэй, байгаль хамгаалагч эмэгтэй гэх зэрэг сэдвийн хүрээнд төлөөлөн оролцож буй нь энэ юм. Мөн тэрээр тэрхүү бодит нөхцөл байдалд амьдардаг гэдгээрээ өөрийн байр суурь, дуу хоолойгоо дэлхий нийтэд хүргэж байна.

Тэр Үндэсний байгаль орчны залуучуудын зөвлөл(NEYC Mongolia) -ийн зохион байгуулсан “Үндэсний байгаль орчны залуучуудын чуулган” 2026-д 21 аймгийн төлөөлөл залуучуудтай хамт оролцож, шилдэг таван оролцогчийн нэгээр шалгарчээ. Энэ нь түүнийг COP17-д оролцох эрхтэй болгосон юм.

Тэр COP 17-д орон нутагт амьдарч буй залуу малчдыг төлөөлж, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтлын улмаас мал маллан амьдрахад тулгарч буй бэрхшээл, дасан зохицож буй арга зам, цаашид нүүдэлчин ахуйгаа тогтвортой үргэлжлүүлэн авч явахад шаардлагатай дэмжлэг зэргийн талаар байр сууриа илэрхийлж хэд хэдэн хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцож байгаа юм.

Архангайн малчин өрх болоод тэр дундаа эмэгтэйчүүдийн дуу хоолой дэлхий нийтэд хүрлээ. Залуу байгаль хамгаалагч, малчин эмэгтэй Б.Загартаа амжилт хүсье

Нийтлэсэн: Сэтгүүлч С.Пүрэвдулам

Холбоотой мэдээ