АРХАНГАЙ: Нийгмийн халамжийн сангаас олгосон мөнгөний 67.3 хувийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид зарцуулжээ
Нийгмийн даатгалын сангийн орлого 2024 оны 8 дугаар сард 92.8 тэрбум төгрөг, зарлага 90.2 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс орлого 16.1 (21.0%) тэрбум төгрөгөөр, зарлага 15.7 (21.1%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс 16.1 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 27.8 хувиар, тэтгэмжийн даатгалын орлого 42.3 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 16.3 хувиар тус тус өссөн бол ҮОМШӨ-ний даатгалын сангийн орлого 82.3 хувиар буурсан байна.
Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оны мөн үеэс 15.7 хувиар өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 27.7 хувиар, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 52.8 хувиар, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 13.5 хувиар тус тус өссөн бол ҮОМШӨ-ний даатгалын сангийн зарлага 82.7 хувиар буурсан байна.
Тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэрт давхардсан тоогоор 16.9 мянган хүнд 84.4 тэрбум төгрөг, тэтгэмжийн даатгалын сангаас бүх төрлийн тэтгэмжид 2015 хүнд 3.7 тэрбум төгрөгийг олгосон байна.
Нийгмийн халамжийн сангаас олгосон мөнгөний 67.3 хувийг хүүхдийн мөнгөн тэтгэмжид, 12.2 хувийг халамжийн тэтгэврээр, 2.5 хувийг алдарт эхийн одонгийн мөнгөн тусламжид, 10.7 хувийг нийгмийн халамжийн тэтгэмжид, 7.3 хувийг бусад хөнгөлөлт, тэтгэмжид зарцуулсан байна. 2024 оны 8 дугаар сард нийгмийн халамжийн сан болон хүний хөгжил сангаас давхардсан тоогоор 66.7 мянган хүнд 46.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлт, тусламж, үйлчилгээ, тэтгэмж олгосон байна.
ЭХ СУРВАЛЖ: Архангай аймгийн Статистикийн хэлтэс
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Нийгэм2024-10-02 | 16:05:31