Нийгэм

Г.Тэмүүлэн: Төрийн алба мэргэшсэн байх шаардлагатай байна

Өнөөдөр буюу 2-р сарын 23-нд Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэг Архангай аймагт ажиллаж, Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгууллаа. Хурлаар хаваржилтын нөхцөл байдал, цаг үеийн мэдээллийг хийсэн юм. УОК-ын шуурхай бүлэг аймгийн ЗДТГ, агентлагуудын зүгээс УОК, Засгийн газраар шийдвэрлүүлэх асуудлыг тодорхойлох зорилготой ажиллаж байгаагаа илэрхийлж байлаа. Аймгийн Засаг дарга болон агентлагуудын дарга нарын зүгээр чиглэл бүрийн авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, цаашид зайлшгүй шаардлагатай байгаа зүйлсийг шийдвэрлэж өгөхийг хүслээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн сумдын хаваржилтын нөхцөл байдал, малчдын санал хүсэлт, цаашид анхаарах асуудлын талаар ярьсан юм.

Цааш үзэх