Өдөр тутмын мэдээ

11-р сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Өдөр тутмын мэдээ

2023-11-13 | 17:07:00

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр 2023 оны 11 дүгээр сарын 14-нд нутгийн баруун болон баруун хойд сумдын нутгаар, 14-нөөс 15-нд шилжих шөнө нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурна гэжээ. Салхи зарим үед секундэд 6-11 метр хүртэл ширүүсэх тул болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг иргэд, малчид, аж ахуйн нэгж, байгууллагад Архангай аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.