Ирэх оны төсвийн төсөлд тусгагдсан ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД чиглэсэн арга хэмжээнүүдийг танилцуулж байна
ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ:
Төрийн бүх албан хаагчдын цалинг 10%-иар,
Нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг 20%-иар нэмэгдүүлэх, Үүнд нийт 217.7 мянган хүн хамрагдана.
ОРОН НУТГИЙН НЭМЭГДЭЛ:
Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40%-иар,
Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан 3н дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20%-иар тус тус тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.
ОРОН НУТАГТ АЖИЛЛАХАД ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ:
Төрийн албан хаагчид орон нутагт байр худалдан авах тохиолдолд 3%-ийн ипотекийн зээлд хамруулж, хүүгийн зөрүүг төсвөөс төлнө. Мөн урьдчилгаа төлбөрийн 60%-ийг Зээлийн батлан даалтын сан баталгаа гаргана. Орон нутагт шинээр томилогдон очиж ажиллах тохиолдолд байрны түрээсийг эхний нэг жил төсвөөс төлнө.
Орон нутагт болон нийслэлийн алслагдсан 3н дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ-ны албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.
Энэ оноос эхлэн төрийн албан хаагчдын ажилласан жилийн нэмэгдлийг жил тутам олгодог болсон. 1 жилээс дээш ажиллавал 1%, 2 жилээс дээш 2%, ... 12 жилээс дээш 12% гэх мэт нэмэгдэж байгаа.
Улаанбаатар хотоос орон нутагт шилжин очиж ТЗ-ны албан хаагчаар ажиллавал 1 жил ажилласан хугацааг 1 жил 3 сараар, сум, тосгонд 1 жил 6 сар ажилласантай тус тус дүйцүүлэн тооцно.
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Улс төр2023-10-31 | 17:23:00