Урлаг Спорт

Ирэх сард хүйтэрч, цас орно

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Урлаг Спорт

2023-10-26 | 15:58:08

Ирэх 11-р сард баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй бол бусад нутгаар агаарын температур болон хур тунадас олон жилийн дунджийн орчим байх төлөв гарчээ.

Сарын эхээр баруун болон төв зүүн зүгийн нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх боловч олон жилийн дундажтай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан.

Харин сарын хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-4 хэмээр хүйтрэх байна. 

Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар дулаарах боловч хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэрэг хур тунадас орж, агаарын дундаж температур олон жилийн дунджаас 1-2 хэмээр хүйтэн байна.

Сарын сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-2 хэмээр дулаан байх төлөв гарчээ.Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг байна. 11-р сард төвийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур Хөвсгөлийн ихэнх, Архангайн баруун, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.

Хур тунадас Хөвсгөлийн нутаг, Архангайн баруун хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар ОЖД–ийн орчим орно гэжээ. 

ЭХ СУРВАЛЖ: УЦУОШГ