Урлаг Спорт

WINTERLAND ICE FESTIVAL 2024 “Тамирын Жавар” мөсний баярыг гучин мянга гаруй хүн зорин иржээ

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Урлаг Спорт

2024-01-16 | 12:08:27

WINTERLAND ICE FESTIVAL 2024 Тамирын Жавар мөсний баяр 1 сарын 12-14 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Ерөнхий зохион байгуулагчаар Нутаг хүнс ТРЕЙД, Архангай аймгийн ЗДТГ, Аялал жуулчлалын холбоо хамтран ажиллласан юм. Гурван өдөр үргэлжилсэн энэхүү баярыг 30,000 гаруй хүн зорин иржээ. Үүнийгээ дагаад ашиг орлого ч өссөн үзүүлэлттэй байгаа юм.

700 ширхэг рулон өвс, 2000 ширхэг пресс өвс ашиглан “өвсөн стадион” барьсан

30000 зочид хүрэлцэн ирсэн

100х50м тусгайлан бэлдсэн Мөсний Шагайн Харвааны мөсөн талбайг бүтээсэн

4 га талбайд зочид, аялагчид, хүүхэд залууст зориулан бэлдсэн тоглоом, наадгай, үйлчилгээ, худалдааг ААН-үүд зохион байгуулан хамтран ажилласан

400 гаруй шагайн харваачид - тамирчид болон сонирхогчид хүрэлцэн ирж, өрсөлдсөн

Анхны дарвуулт чарга нээлтээ хийсэн

Нэг жуулчин- Нэг ямаа хөтөлбөрийг анх удаа Архангай аймаг хэрэгжүүлсэн

20 банхарын үзэсгэлэн тэмцээн

Хоёр оройн олон улсын DJ үдэшлэг - DJ Fabio, DJ Yesong, DJ Potaito, DJ Tenuun, DJ Layla-тай шоу зохион байгуулсан

300+ богино хугацааны сууц түрээсийн үйлчилгээ үзүүлсэн AirBNB Arkhangai үйлчилгээг үзүүлсэн

VIP автобус - хот хоорондын үйлчилгээ

3 цахилгаан автобусын үйлчилгээ

Үүний сацуу урлагийн үзвэр үйлчилгээнүүд тасраагүй юм. Нутаг Хүнс ТРЕЙД өнгөрсөн зун “Ара Комплекс” барьж аялал жуулчлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулан ажилласан туршлагатай. Мөн Архангай аймаг 100 жилийнхээ ойг шинэхэн стадионд амжилттай зохион байгуулсан.

Архангай нутагт аялал жуулчлал хөгжсөөр байна.