Нийгэм

Улс, аймгийн нөөцөөс дөрвөн сумын 3693 өрхөд 91 тн малын тэжээл, сумдын Онцгой комиссд 4 тн түлш олгожээ

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Нийгэм

2024-02-24 | 0:28:01

Нийт нутгаар цас их орж хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид сумдад ажиллан, шаардлагатай арга хэмжээг авчээ. Тухайлбал Чулуут, Тариат, Цахир, Хангай сумын 3693 өрхөд 91 тн малын тэжээл, сумдын Онцгой комиссд 4 тн түлш олгожээ. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, аймгийн ОБГ-ын дарга Д.Цэрэндорж, ХХААГ-ын дарга П.Гомбодорж нар сумдад ажилласан бөгөөд сумын онцгой комиссыг хуралдуулсан байна.  Мөн цаг үеийн талаарх мэдээллийг нь сонсож, улс, аймгийн нөөцөөс сум тус бүрийн малчин, мал өрхийн тоогоор тэжээл үнэ төлбөргүй олгож, сум тус бүрийн онцгой комиссын үйл ажиллагаанд 1 тн дизель түлш өгчээ.

Тодруулбал: Чулуут сумын 997 малчин өрхөд 24 тн тэжээл, 1 тн түлш, Тариат сумын 1252 малчин өрхөд 30 тн тэжээл, 1 тн түлш, Цахир сумын 643 малчин өрхөд 17 тн тэжээл, 1 тн түлш, Хангай сумын 801 малчин өрхөд 20 тн тэжээл, 1 тн түлш тус тус олгосон байна.