Өдөр тутмын мэдээ

Архангай аймагт Дотоодын цэргийн 831-р тусгай салбар шинээр байгуулагдлаа

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Өдөр тутмын мэдээ

2024-04-17 | 13:41:00

 

Монгол улсын Засгийн газрын 2024 оны 35 дугаар тогтоолоор Цэцэрлэг хотын Цэвэр усны эх үүсвэрийг Дотоодын цэргийн хамгаалалтад авч байна. Энэ хүрээнд манай аймагт Дотоодын цэргийн 831-р тусгай салбар шинээр байгуулагдлаа. Тус салбарыг Архангай аймагт байгуулснаар Үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах бодлого зорилтыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, улсын онц чухал объектын стандарт хэрэгжилтийг хангуулж, объектуудыг инженер техник хэрэгсэл төхөөрөмжөөр хангах, ажил арга хэмжээг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дорноговь, Хөвсгөл аймгийн төвийн ус хангамжийн эх үүсвэр, Дарханы дулааны цахилгаан станц, Дорнод бүсийн эрчим хүчний систем, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцууд улсын онц чухал объектыг Дотоодын цэргийн хамгаалалтад авч байгаа юм.