АРХАНГАЙ: Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 1.5 хувиар өслөө
Энэ оны 3 дугаар сард бараа үйлчилгээний үнэ тариф өмнөх сартай харьцуулахад 1.5 хувь, өнгөрсөн оны мөн үетэй зэрэгцүүлэхэд 5.2 хувиар, өнгөрсөн оны 12 дугаар сартай зэрэгцүүлэхэд 2.6 хувиар тус тус өссөн байна.
ЗУРАГ 9. ХЭРЭГЛЭЭНИЙ БАРАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН ИНДЕКС (өмнөх оны мөн үеэс), хувь, сараар
Өнгөрсөн 12 дугаар сартай харьцуулахад хэрэглээний сагсанд авсан 315 нэрийн бараа үйлчилгээний үнэ тарифын 91 (28.9%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өсч, 92 (29.2%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ буурч 132 (41.9%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байлаа. Тухайлбал өнгөрсөн оны 12 дуаар сарынхаас эрэгтэй ботинк, машины дугуй нөхөх төлбөр, нойтон сальфетка, амтат чинжүү, төмс, хорхой ааруул, ус буцалгагч, шүдний оо, орны бүтээлэг, сүү, өргөст хэмх, улаан лооль, өөхөн тос, цуу, өндөг, шар тос, усан үзэм, эрүүл мэндийн даатгал сайн дураар төлөх төлбөр, гурил 1 кг, 1-р зэрэг, гоймон Лапша 300 гр, хөлдөөсөн бууз, хонины ястай мах, шар айраг, нийтийн хаоуун усны төлбөр, цагаан архи, талх, далайн байцаа, адууны ястай мах, жимсний шүүс Моя семья 1 л, гурил 1 кг, дээд зэрэг, өргөст хэмх, шилтэй, алаг салат 520 гр шилтэй, хуруу зай зэргийн үнэ 0.2-70.1 хувиар өссөн байна.
Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 75 (23.8%) нэрийн бараа үйлчилгээний үнэ буурч 143 (45.4%) нэрийн бараа үйлчилгээний үнэ тариф өсч, 97 (30.8%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна. Тухайлбал өнгөрсөн оны мөн үеэс хүүхдийн нэмэлт тэжээл, жимсний чанамал, шар будаа, үзэм, гадил, алим, мандарин, бөөрөнхий сонгино, манжин, хатуу чихэр, цэвэрлэгээний бодис ууттай comet, скоч, шүдэнз, зэргийн үнэ 0.1 – 38.4 хувиар буурч харин 1-р зэргийн гурил 1 кг, дээд зэргийн гурил 1 кг, хорхой ааруул, шар тос, өөхөн тос, үнээний сүү, задгай тараг, өтгөрүүлсэн сүү, талх, элсэн чихэр, гурилан боов, чипс, цуу, цагаан архи, шар айраг, нойтон салфетка, шүдний оо, гар нүүрийн саван, эдийн саван, терафлю, цифазолин, даралтны эм энап-10мг, ус буцалгагч, эрээн даавуу зэрэг барааны үнэ 0.1 хувиас 76.2 хувиар нэмэгдсэн байна.
Өнгөрсөн сартай зэрэгцүүлэхэд 45 (14.3%) нэрийн бараа үйлчилгээний үнэ тариф өсч, 32 (10.1%) нэрийн бараа үйлчилгээний үнэ тариф буурч, 238 (75.6%) нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна.
Тухайлбал хонины мах ястай, үхрийн мах ястай, адууны мах ястай, гурил 1 кг, 1-р зэрэг, гүрж ногоон цай, далайн байцаа, өндөг, маргарин, шар тос, өөхөн тос, төмс, хатаасан жимс, ундаа MCS Fuze tea, цагаан архи, янжуур тамхи улаан шонхор, нойтон салфетка, хуурай салфетка, шүдний оо, эмэгтэй хүний нүүрний шингэн энгэсэг, эрэгтэй ботинк, эрэгтэй хүний куртка, ус буцалгагч, төмөр зуух, зочид буудлын хоногийн төлбөр зэргийн үнэ 0.5-31.6 хувиар нэмэгдсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: АРХАНГАЙ АЙМГИЙН СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Нийгэм2024-04-26 | 13:19:40