АРХАНГАЙ| 4-р сарын 1-ний байдлаар ажил идэвхтэй хайж байгаа 339 бүртгэгджээ
4 дугаар сарын 1-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 339 ажилгүй хүн байна. Хөдөлмөрийн насны 10.0 мянган хүн тутамд 54 ажилгүйчүүд ноогдож байгаа бөгөөд Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 93.2 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 55 нь дээд, 10 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 199 нь бүрэн болон бүрэн бус дунд, 52 нь бага боловсролтой хүмүүс байна.
ЗУРАГ 3. БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙ ИРГЭД, БОЛОВСРОЛООР
3 дугаар сард ажилгүйчүүдийн бүртгэлд 0 хүн шинээр бүртгүүлж, 9 хүн ажил идэвхтэй хайхаа больсноос идэвхгүй болж 0 хүн ажилд зуучлуулан орсон байна.
ЗУРАГ 4. БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙЧҮҮД, СУМААР
Эхний 2 сарын байдлаар шинэ ажлын байранд 9 иргэн ажилд зуучлагдсанаас, төрийн байгууллагад 4, бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт 5 иргэн ажилд орсон байна.
Төвшрүүлэх сум, Өндөр-Улаан , Чулуут, Өгийнуур , Хайрхан , Хотонт , сумд 1-3 ажлын байр бий болгожээ.
Сэтгүүлч С.Пүрэвдулам
Нийгэм2024-05-02 | 13:26:41