Нийгэм

Дөрвөн хүүхдийн аав Б.Бат-эрдэнэ болон түүний хүүхдүүдэд туслах хандивын аян өрнөсөөр байна

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Нийгэм

2024-01-16 | 11:36:33

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р багийн иргэн, 4 хүүхдийн аав Б.Бат-эрдэнэ болон түүний хүүхдүүдэд туслах хандивын аян өрнөсөөр байна. Гэр бүлээрээ үйлчлүүлдэг байсан салоны үсчин тэднийг анзаарч, энэхүү аяныг эхлүүлжээ. Тэрээр 5 сартайгаас 13 нас хүртэлх дөрвөн хүүхэдтэй. Түүний эхнэр бага хүүхдээ төрүүлээд 7 хоногийн дараа насан өөд болсон байна. Б.Бат-эрдэнэ гурван хүүхдээ хичээлд нь явуулчихаад өөрөө багийгаа харахаас өөр сонголтгүй болоод байгаа юм. Хүүхдийн мөнгө, халамжийн мөнгө тэдний амьдралд хүрэлцэхгүй, хүүхдээ угжих сүү аваад таардаг гэжээ. Бага хүүхдээ хүнд өргүүлэх талаар ярьсан боловч том охин нь зөвшөөрөөгүй байна. Өнөөдөр буюу 1-р сарын 16-ны өдрийн 10:00 цагийн байдлаар 51 сая 780 мянган төгрөг цугласан мэдээлэлтэй байна.
Элэг бүтэн амьдрахыг хүсэж буй тэдэнд тусламжийн гараа сунгаарай. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Хандивын данс: 5175030187 Б.Бат-эрдэнэ
Холбоо барих утас: 85119936