АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААТ ХУГАЦАА ЭХЭЛЛЭЭ
Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаат хугацаа өнөөдөр албан ёсоор эхэлж байна.
Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно.
Нэг тойрогт ногдох мандатын тоог аймгийн ИТХ тогтоодог. Эрдэнэбулган сумын 3-р баг болон Өлзийт сум нэг, нэг мандаттай байсан ба аймгийн ИТХ-аар мандатын тоонд өөрчлөлт оруулж баталсан. Сонгуулийн тухай хуулинд тухайн тойрогт оршин сууж байгаа нийт сонгогчийн тооноос хамаарч мандатын тоог нэмж тогтоодог. Үүний дагуу дээрх хоёр тойрогт мандатын тоог тус бүр нэгээр нэмэгдүүлсэн юм. Архангай аймаг 2020 оны ээлжит сонгуульд 39 төлөөлөгчтэй байсан бол ийнхүү 41 болон өөрчлөгдсөн байгаа. Архангай аймгийн хувьд аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгчийг сонгоно. Аймаг, сумын нийт ИТХ-д 951 нэр дэвшигч дэвшиж байгаа. Нийт нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид байгаа нь жендерийн харьцааг хангаж байгаа гэж аймгийн Сонгуулийн Хорооноос мэдээлж байсан юм.
Сэтгүүлч С.Батзаяа
Улс төр2024-09-26 | 9:56:46